Сайхан сум дахь Сум дундын шүүх http://court.khotol.se.gov.mn/ ru Сайхан сум дахь Сум дундын шүүх DataLife Engine ОНЦЛОХ ЭШЛЭЛ http://court.khotol.se.gov.mn/news/2023--.html http://court.khotol.se.gov.mn/news/2023--.html ]]> admin Tue, 08 Oct 2024 01:59:39 +0000 Онцлох эшлэл http://court.khotol.se.gov.mn/news/2022--.html http://court.khotol.se.gov.mn/news/2022--.html ]]> admin Mon, 07 Oct 2024 08:27:20 +0000 Бяцхан хүүхдүүд тус шүүхээр зочиллоо http://court.khotol.se.gov.mn/news/2021--.html http://court.khotol.se.gov.mn/news/2021--.html
 
        Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас тус сумын 2 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 35 хүүхдүүдийг хамруулсан "Сайн уу муу юу аль нь вэ?” арга хэмжээг зохион байгууллаа.
         Энэ арга хэмжээг зохион байгуулснаар шүүхийн үйл ажиллагааг таниулах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх, зөв бурууг дэнслэхийг сургуулийн өмнөх наснаас олгох, эрх зүйн боловсролын суурийг зөв тавьж, хүүхдэд цэцэрлэг, сургуульд нь хууль гэж ийм зүйл, шүүгч гэж ийм хүн гэж ярихаас илүү орчинд нь авч ирж танилцуулах нь үр дүнтэй байна.
 
12 хүн, хүүхэд ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад
10 хүн ба хүүхэд нарын зураг байж магад
 
 Шүүхийн тамгын газар


]]>
admin Mon, 07 Oct 2024 04:05:51 +0000
Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ http://court.khotol.se.gov.mn/news/2020--.html http://court.khotol.se.gov.mn/news/2020--.html      Олон Улсын ахмадын өдрийг тохиолдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг, гишүүн Н.Баасанжав, Э.Зоригтбаатар, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг, А.Насандэлгэр, Р.Онончимэг, А.Отгонцэцэг, Б.Ундрах, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга болон бусад албаны хүмүүс Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанаас өндөр насны тэтгэвэрт гарсан  ахмадуудад өнөөдөр (2024.10.01) хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзлаа. 

 


      Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гавьяаныхаа амралтад гарсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Ганбаяр, Шүүхийн хүний нөөцийн газрын референт Л.Нямсүрэн, Ч.Жаргалсайхан, Захиргаа, удирдлагын газрын Шүүхийн захиргааны бодлого хариуцсан референт Ц.Нарангэрэл, Шүүхийн иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлал хариуцсан референт Р.Ичинхорлоо,  Хангамж үйлчилгээний хэлтсийн референт Б.Мөнхдөл, Шүүхийн төрөлжсөн архивын арга зүй хариуцсан судлаач-архивч Ж.Туяа, Хангамж үйлчилгээний хэлтсийн үйлчлэгч Л.Отгон нарын ахмадууд оролцлоо.

 


      Уулзалтын үеэр ахмадууд Шүүхийн ерөнхий зөвлөлийн хийж хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ ил тод, нээлттэй байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлж, ажлын амжилт хүсэв.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс

]]>
admin Thu, 03 Oct 2024 07:17:19 +0000
Өглөг, авлагын 2024 оны 09-р сарын мэдээ http://court.khotol.se.gov.mn/shil06/2019--2024-09-.html http://court.khotol.se.gov.mn/shil06/2019--2024-09-.html ]]> admin Tue, 01 Oct 2024 08:37:35 +0000 09 Дүгээр сарын төсвийн гүйцэтгэл http://court.khotol.se.gov.mn/shil01/2018-09-.html http://court.khotol.se.gov.mn/shil01/2018-09-.html
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын төсвийн гүйцэтгэл Шүүхийн тамгын газар ]]>
admin Tue, 01 Oct 2024 08:35:25 +0000
2024 оны 03-09-р сар хүртэл өглөг, авлагын гүйлгээ хийгдээгүй болно. http://court.khotol.se.gov.mn/shil06/2017-2024-03-09-.html http://court.khotol.se.gov.mn/shil06/2017-2024-03-09-.html admin Tue, 01 Oct 2024 04:33:49 +0000 08 Дугаар сарын төсвийн гүйцэтгэл http://court.khotol.se.gov.mn/shil01/2016-08-.html http://court.khotol.se.gov.mn/shil01/2016-08-.html

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын төсвийн гүйцэтгэл Шүүхийн тамгын газар  
]]>
admin Tue, 01 Oct 2024 04:00:21 +0000
"Олон улсын ахмадын баяр"-ын мэндийг дэвшүүлье. http://court.khotol.se.gov.mn/news/2014--.html http://court.khotol.se.gov.mn/news/2014--.html ]]> admin Tue, 01 Oct 2024 03:19:31 +0000 Гэрлэгчдэд эвлэрэх хугацаа олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна http://court.khotol.se.gov.mn/protsessiin/2013--.html http://court.khotol.se.gov.mn/protsessiin/2013--.html  

 

Шийдвэрийн дугаар: 2024 оны 06 дугаар сарын 19-ны өдөр №150/ШЗ2024/00504

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр

2024.09.11 Процесс хураангуй

Нэхэмжлэгч Г.О ньхариуцагч Н.Ү-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Гэр бүлийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх гэрлэгчдийн гэрлэлт цуцлах шалтгааныг тогтоох ба эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна... гэж заасан.

Гэрлэгчид нь дундаасаа 4 хүүхэдтэй, хүүхдийн асрамжийн талаар маргаж байгаа, хүүхдүүдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах үүднээс гэрлэгчдэд эвлэрэх хугацаа олгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд шүүх 2024 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд гэрлэгчдэд эвлэрэх хугацааг олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, хэргийг шүүх дэх эвлэрүүлэх зуучлах хэсэгт шилжүүлсэн байна.

 

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан

]]>
admin Wed, 11 Sep 2024 07:58:18 +0000