Шүүхийн Тамгын газраас хэргийн хөдөлгөөний нэгдсэн удирдлагын системийн хөтлөлт, шүүхээс гарч буй эрх зүйн баримт бичгийн албан хэрэг хөтлөлтийн стандарт, үг үсгийн алдаа зөрчилд хяналт шинжилгээ хийж, дүн шинжилгээ гарган шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нарт арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа. Алдаа, зөрчлийг буруулахад анхаарч ажиллахыг даалгаж, цаашид Тамгын газраас хэргийн хөдөлгөөний талаар зохион байгуулах арга хэмжээг танилцуулав.
Сайхан сум дахь Сум дундын шүүхийн
тамгын газар